Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлсэн “Болжморуудын клуб” маань амжилттаар дүүрэн, сэтгэлд гэгээн гуниг дурсамж үлдээн, баяр баясал, ард түмэн иргэдийн талархлын урам хайрласан үгс, бяцхан найз нарын маань инээд хөөр, баярын нулимстай цуг нэг л мэдэхэд нисэн одох цаг болжээ.
Анх Шарын голд ирж байхдаа хүн сайн танихгүй газар ямаршуухан байх болдоо, хүмүүс бидний үйл ажиллагааг хэр хүлээн авах бол хэмээн сэтгэл нэг л түгшүүрлэн байсан. Гэтэл байдал биднийг огт өөр угтсан, бяцхан 3 настай багачуудаас эхлээд сумын удирдлага, дарга нар хүртэл халуун, дулаан сэтгэлээр биднийг хүлээн авсан. Шүр эрдэнэ шигээ халуун дулаан сэтгэлтэй найрсаг ард түмэн байсан нь бидэнд ажлын их урам зориг өгч, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж өгсөн.
Эрүүл зохистой хооллолт, Цагийн зөв менежмент, Уурхай ба эрүүл мэнд, Мөнгөн усны зохистой хэрэглээ зэрэг дөрвөн удаагийн уулзалт, зөвлөгөө маань тун амжилттай болсон юм. Уулзалт зөвлөгөөнд оролцсон хүмүүс “Шинэ соргог, амьдралд хэрэгтэй мэдээлэл түгээж байгаад их талархаж байна. Хөдөө газар болохоор тэр бүр эрүүл хоол, цагийн зохион байгууллалтын талаар мэдээлэл хомс байдаг. Бид зуны дэлгэр үеэр цаг зав ихтэй байдаг, энэхүү мэдээлэл, үйл ажиллагаа цагаа олсон, үр өгөөжтэй үйл ажиллагаа болж байна” хэмээн дурьдаж байсан нь бахархууштай.
Түүнчлэн тийм том биш ч гэсэн тоймтой чухал номнууд цөөнгүй “Болжморуудын клуб”-ын номын санд танхимаар 6000, гэрээр 2000 орчим хүн үйлчлүүлсэн нь бидний хувьд чамлалтгүй тоо юм. Энд оюунаараа цангаж, шинэ содон зүйл уншиж мэдэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүмүүс цөөнгүй байдаг нь энэ үеэр харагдаж байсан. 3 настай бяцхан дүү нараас эмээ, өвөө хүртэл манайд орж ирэн, ном сэтгүүл, гарын авлага материал сонирхон суудаг байсан. Мөн тэд маань яг болжмор шиг сэргэг өглөө 6 цагаас эхлээд л эхний уншигч орж ирдэг байсан гээч. Бид Шарын голын бүх хүнд хүрч чадахгүй ч гэсэн тодорхой хүмүүст үйлчилж, хүрч чадсандаа сэтгэл хангалуун байгаа.
Аливаа зүйлийн эхлэл тавин хувьтай нь тэнцүү гэдэг шүү дээ. Бидний эхэлсэн үйл ажиллагааг сумын багш, сурагчид хариуцан авч цаашид сургууль дээрээ шилжүүлэн “Болжморуудын клуб” –ээ ажиллуулахаар зорьж байгаа. Түүнчлэн залуус, ахмадууд сумын удирдлагууд хүртэл боломж, бололцоогоороо дэмжин ажиллаж, клубээ цааш нь үргэлжлүүлэн ажиллуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдсэн. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг бид ниссэн “Болжморуудын клуб” маань үйл ажиллагаагаа явуулан олон, олон сэргэг, оюунлаг болжмортой болно гэдэгт бид итгэн найдаж байгаа.
Яагаад ч юм төрсөн газар шиг сэтгэлд дотнохон болжээ Шарын гол сум. Галт тэргэнд суугаад явахад алслан харагдах барааг нь хараад өөрийн эрхгүй хоолой зангиран, нулимс дусалж байсныг нуух юун. Номын сангаар байнга орж ирдэг хөөрхөн дүү нар, залуус биднийг дэмжиж тусалдаг багш нар, нутгийн удирдлагуудад хамгаас илүү талархаж, баярласнаа илэрхийлэхгүй өнгөрч болохгүй. Нэг сарын хугацаа хол мэт санагдаж байсан боловч харавсан сум шиг л өнгөрч, хөлгийн жолоо залан гэрийн зүг явлаа.
Шарын гол суманд сэтгэл хорогдон, ээждээ эрхлээд очих хүүхэд шиг буцаад л очмоор санагдаж байсан. Энд миний амьдралын хамгийн нандин дурсамжуудын нэгээхэн хэсэг нь хэлхэгдэн үлдлээ. Өдөрт нь номоо хамт уншин, орой бүр хамт тоглон, оройн тойром хийдэг жижигхэн найз нартаа үнэхээр дасчээ. Тэдний хөөрхөн инээд, сахилагагүй зан, эрхлэнгүй аашинд нь дасаж орхисон бололтой дүү нартаа. Авъяастай, ухаантай хөөрхөн дүү нарыг минь гэгээн ирээдүй, сайн сайхан бүхэн хүлээж байгаа. Та нартаа амжилт хүсье. Хичээлдээ шаргуу, ухаантай 11 ангийн бидний найз охид, хөвгүүд, байнга тусалж дэмжиж ээж минь л байдаг багш нартаа үнэхээр дасчээ. Гадны хүнд ээлтэй газардаа, заавал сайн явдаг юм. Дархан-Ууланд хорогдоод энд үлддэг юм хэмээн тоглон ярьж байсан хүний үг үнэн болж таарсан шүү. Нээрээ л бидэнд өвчин зовлон, аливаа хэцүү зүйл энэ хугацаанд тохиолдоогүй. Төлөвлөж бодсон ажил үйлс маань бүтэмжтэй сайхан болж өнгөрсөн. Галт тэрэг хөдөлсөөр, Дархан Уул сэтгэл даллан дүнхийж, дурсамж хөглүүлэн үлдлээ.
Б.Ууганбаяр /2010.07.22/
Бид сэргэг болжморууд... Ургах нартай уралдан өглөөг угтаж, угтах ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө жиргэж яваа ирмүүн хүсэлтэй, дэврүүн зорилготой өглөөний шувуухайнууд. Та ч бас бидэнтэй цуг жиргэж, мэддэг чаддагаасаа хуваалцан, мэдээлэл зөвлөмжөө солилцон ирээдүйдээ итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун өдрүүдийг хамтдаа угтаарай. "Болжморуудын клуб" хэний ч өмнө үүрээ дэлгэж үүцээ нээн, номын сайхнаар идээ засч, мэдлэгийн дээжээр бэлэг барин угтах болно.
Showing posts with label Хоргодохуй. Show all posts
Showing posts with label Хоргодохуй. Show all posts
Monday, August 30, 2010
Friday, July 16, 2010
Би нисмээргүй байна
Олон хүний инээд хүргэж, өхөөрдүүлэн жиргэж байсан болжморын бяцхан ангаахай өнөө том болж үүр юугаан орхин жигүүрээ дэвэн нисэх гэж байна. Элэгсэг найрсаг олон түмний хүч тусаар төсөөлж төлөвлөсөн бүхэн минь сэтгэлчлэн бүтлээ. Эргээд харахад энэ цаг мөч эгэл бидний амьдралд хэзээ ч давтагдахгүй торгон агшин болохыг бид жиргэн өгүүлж байна.
Бага гэж гололгүй, балчир гэж тохуурхалгүй эгдүүтэй нэртэй эвлэгхэн клубыг минь орон нутагтаа хүлээн авч дэмжин ажиллаж байсан сумын засаг дарга Б.Жаргал болон нутгийн нийт удирдлагууддаа талархан, хүндэтгэж буйгаа илэрхийлье. Урмын үгээр үйлсийг минь мялааж, ухаарлын аясаар сэтгэлийг минь хөглөж клубын маань үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, Б.Тунгалаг, Ч.Цэрэндэжид, Ц.Энхжаргал гээд олон багш нартаа баярласан сэтгэлийн үгсээ зүрхний гүнээс уудалж сууна. Алдаатай оноотой энэ амьдарлын нугачаанд алхам тутамд минь үгүйлэгдэх дурсамж энэ байх болно.
Өглөө бүр хөөрцөглөн ирж манай клубын байнгын үйлчлүүлэгч болсон бяцхан дүү нараа бид хэзээ ч мартахгүй. Энэ л жаалуудын ачаар инээд хөөр өврөөс минь цалгиж, өөрийн эрхгүй өнгө нэмж байсан шүү. Тэдний гэнэн томоогүй яриа, хоёр эгчдээ хайртай хэмээн алдаатай бичсэн сэтгэлийн үгс, сарийлган зурсан гар зураг нь юутай гайхалтай.
Халуун зүрхнээсээ асгарах хамаг бүхнээ хуваалцан амьдралын хүрдэнд алхан орж буй ахлах ангийн хүүхдүүдээ ч бид мартахгүй. Цөөхөн хором богинохон хугацаанд төрсөн дүү шиг минь дасал болж ээ та нар минь. Эргэн дурсах алтнаас үнэтэй түүх бидэнд бий шүү хадгалж яваарай дүү нар минь. Салан нисэхэд хэцүү байна. Самсай минь шархираад гунигтай байна. Үүлгүй тэнгэрээс бороо орох мэт үнэндээ нэг л уйтай байна. Гэвч
“Болжморуудын клуб”-ээс мэдсэн бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн, бидний сургалт та нарт минь өчүүхэн ч гэсэн үр өгөөжөө хайрлаж гэмээнэ сэтгэлд нар мандах болно дасал болсон дүү нар минь. Багтаж ядан холхих сургалтын жижиг танхимаа бас тэгээд болоогүй ээ тоо нь цөөхөн ч толгойд өгөх мэдлэг арвинтай тэр л ном сангаа, хүлээхэд урт хирнээ эргэн дурсахад дэндүү богинохон энэхэн цаг хугацааг эгэл бид ямагт дурсах болно.
Буурлын тахилагатай Дархан уулын бэлд сүндэрлэх жаахан атлаа том энэ сумын хүн ардынх нь найрсаг занг, хөдөө талынх нь бишрэл бахдалыг, өлмий дарам бишрэл бахдалыг өнө мөнхөд дуурсах болно болжморууд бид. Ээлтэй энэ л хангайн тэнгэр нь үргэлж цэлмэг байж болжморууд нь үргэлж сэргэг байг. Нууцхан сэтгэл хорогдоод нэг л явмааргүй байна энэ бүхнээс. Гэвч эргэн учрахын ерөөл талбин энэ л клубээ та бүхэндээ үлдээгээд үүрнээсээ бид үдлэн нислээ. Ахан дүүс болсон та бүхэн минь амар амгалан дүүрэн жаргалтай сууж байгаарай. Жигүүрээ дэвсэн шувууд бид жиргэж нэг нисэн ирэх нь лавтай. Дэндүү дасал болсон нутаг минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/16/
Бага гэж гололгүй, балчир гэж тохуурхалгүй эгдүүтэй нэртэй эвлэгхэн клубыг минь орон нутагтаа хүлээн авч дэмжин ажиллаж байсан сумын засаг дарга Б.Жаргал болон нутгийн нийт удирдлагууддаа талархан, хүндэтгэж буйгаа илэрхийлье. Урмын үгээр үйлсийг минь мялааж, ухаарлын аясаар сэтгэлийг минь хөглөж клубын маань үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, Б.Тунгалаг, Ч.Цэрэндэжид, Ц.Энхжаргал гээд олон багш нартаа баярласан сэтгэлийн үгсээ зүрхний гүнээс уудалж сууна. Алдаатай оноотой энэ амьдарлын нугачаанд алхам тутамд минь үгүйлэгдэх дурсамж энэ байх болно.
Өглөө бүр хөөрцөглөн ирж манай клубын байнгын үйлчлүүлэгч болсон бяцхан дүү нараа бид хэзээ ч мартахгүй. Энэ л жаалуудын ачаар инээд хөөр өврөөс минь цалгиж, өөрийн эрхгүй өнгө нэмж байсан шүү. Тэдний гэнэн томоогүй яриа, хоёр эгчдээ хайртай хэмээн алдаатай бичсэн сэтгэлийн үгс, сарийлган зурсан гар зураг нь юутай гайхалтай.Халуун зүрхнээсээ асгарах хамаг бүхнээ хуваалцан амьдралын хүрдэнд алхан орж буй ахлах ангийн хүүхдүүдээ ч бид мартахгүй. Цөөхөн хором богинохон хугацаанд төрсөн дүү шиг минь дасал болж ээ та нар минь. Эргэн дурсах алтнаас үнэтэй түүх бидэнд бий шүү хадгалж яваарай дүү нар минь. Салан нисэхэд хэцүү байна. Самсай минь шархираад гунигтай байна. Үүлгүй тэнгэрээс бороо орох мэт үнэндээ нэг л уйтай байна. Гэвч
“Болжморуудын клуб”-ээс мэдсэн бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн, бидний сургалт та нарт минь өчүүхэн ч гэсэн үр өгөөжөө хайрлаж гэмээнэ сэтгэлд нар мандах болно дасал болсон дүү нар минь. Багтаж ядан холхих сургалтын жижиг танхимаа бас тэгээд болоогүй ээ тоо нь цөөхөн ч толгойд өгөх мэдлэг арвинтай тэр л ном сангаа, хүлээхэд урт хирнээ эргэн дурсахад дэндүү богинохон энэхэн цаг хугацааг эгэл бид ямагт дурсах болно.
Буурлын тахилагатай Дархан уулын бэлд сүндэрлэх жаахан атлаа том энэ сумын хүн ардынх нь найрсаг занг, хөдөө талынх нь бишрэл бахдалыг, өлмий дарам бишрэл бахдалыг өнө мөнхөд дуурсах болно болжморууд бид. Ээлтэй энэ л хангайн тэнгэр нь үргэлж цэлмэг байж болжморууд нь үргэлж сэргэг байг. Нууцхан сэтгэл хорогдоод нэг л явмааргүй байна энэ бүхнээс. Гэвч эргэн учрахын ерөөл талбин энэ л клубээ та бүхэндээ үлдээгээд үүрнээсээ бид үдлэн нислээ. Ахан дүүс болсон та бүхэн минь амар амгалан дүүрэн жаргалтай сууж байгаарай. Жигүүрээ дэвсэн шувууд бид жиргэж нэг нисэн ирэх нь лавтай. Дэндүү дасал болсон нутаг минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/16/
Намар ирэв үү, нутгаа санав уу?
Наадмын дараа намар гэж үнэн ажээ. Бодож амжаа ч үгүй байхад сэрүүн салхи сэрчигнэн ялимгүйхэн жиндүүлэх агаад яагаад ч юм бүү мэд сэтгэлд нэг л уйтай бодол хөглөрнө.
Магадгүй дасал болсон энэ нутгаа “Болжморуудын клуб”-ээ тун удахгүй орхиод ниснэ гэхээр ийнхүү гэгэлзүүр сэтгэлийн учигт дарагдаа бизээ. Наадамчин олны хөлд дарагдаад байсан сумын төв ч нэг л эл хуль болчихжээ. Гагцхүү клубын маань жинхэнэ үнэнч гишүүд болох балчир найз нар маань л биднийг тойрон жиргэсэн хэвээр. Хамгийн хачи
рхалтай нь бидний тухай саяхан сураг сонслоо. Ороод сонирхоод үзье гэсэн хижээл насны цөөнгүй эмэгтэй орж ирэн “Бүх насныханд тун ч хэрэгтэй үйлс бүтээж яваа юм байна. Удахгүй нутаг буцах гэж буй нь даанч харамсалтай юм. Нутгийн ах дүүс энэ клубыг цааш нь аваад явж дөнгөнө байхаа” хэмээн хуучилж байв. Бид нисэн одлоо цэцэгс маань гандахгүйгээр улам улам соёооолон ургана гэхээр сэтгэлд зул бадамлан, баясалтай санагдаж байв.
Нутгийн олны сэтгэлийг түгшээсэн хамгийн гол асуудлын нэг бол залуус төдийгүй бүх насны хүмүүсийн архины зүй бус хэрэглээ, түүнээс үүдэлтэй асуудлууд байна. Харамсалтай нь эдүүгээ тэдгээр хүмүүсийг өөрчлөн засах ямар ч аргагүй хэмээн иргэд үзэж байгаа ажээ. Харин үүнээс үр хойчоо сэргийлэн авч үлдэхийн төлөө тэдний хөгжил боловсролд чиглэсэн энэ мэт клуб, хүүхдийн сайн дурын байгууллага, дугуйлан ихээхэн хэрэгтэй гэж тэд яриж байна. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг болохоор иргэдийн хүсэл зөв юм. Хүндрэлтэй хэмээх тодотгол бүхий асуудлаас гарч болох арга замаа олж чадаж байгаа нь олзуурхууштай.
Одоо харин орон нутгийнхаа нөөц бололцоон дээр тулгуурлаад хэрэгжүүлэх алхамаа эрэлхийлэх цаг болжээ Шарын голын сайхан санаат ахан дүүс минь.
Гадаа шаагилдан тоглох хүүхдийн дуу жаргах нарны туяатай хослон маргааш бидэнд шинэ ирээдүй эхлэл байгаа болохыг сануулна. Өөдрөг үзлийн дөлийг өөрсдөө бид бадрааж чадна. Эрхэм та минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/12
Магадгүй дасал болсон энэ нутгаа “Болжморуудын клуб”-ээ тун удахгүй орхиод ниснэ гэхээр ийнхүү гэгэлзүүр сэтгэлийн учигт дарагдаа бизээ. Наадамчин олны хөлд дарагдаад байсан сумын төв ч нэг л эл хуль болчихжээ. Гагцхүү клубын маань жинхэнэ үнэнч гишүүд болох балчир найз нар маань л биднийг тойрон жиргэсэн хэвээр. Хамгийн хачи
рхалтай нь бидний тухай саяхан сураг сонслоо. Ороод сонирхоод үзье гэсэн хижээл насны цөөнгүй эмэгтэй орж ирэн “Бүх насныханд тун ч хэрэгтэй үйлс бүтээж яваа юм байна. Удахгүй нутаг буцах гэж буй нь даанч харамсалтай юм. Нутгийн ах дүүс энэ клубыг цааш нь аваад явж дөнгөнө байхаа” хэмээн хуучилж байв. Бид нисэн одлоо цэцэгс маань гандахгүйгээр улам улам соёооолон ургана гэхээр сэтгэлд зул бадамлан, баясалтай санагдаж байв.Нутгийн олны сэтгэлийг түгшээсэн хамгийн гол асуудлын нэг бол залуус төдийгүй бүх насны хүмүүсийн архины зүй бус хэрэглээ, түүнээс үүдэлтэй асуудлууд байна. Харамсалтай нь эдүүгээ тэдгээр хүмүүсийг өөрчлөн засах ямар ч аргагүй хэмээн иргэд үзэж байгаа ажээ. Харин үүнээс үр хойчоо сэргийлэн авч үлдэхийн төлөө тэдний хөгжил боловсролд чиглэсэн энэ мэт клуб, хүүхдийн сайн дурын байгууллага, дугуйлан ихээхэн хэрэгтэй гэж тэд яриж байна. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг болохоор иргэдийн хүсэл зөв юм. Хүндрэлтэй хэмээх тодотгол бүхий асуудлаас гарч болох арга замаа олж чадаж байгаа нь олзуурхууштай.
Гадаа шаагилдан тоглох хүүхдийн дуу жаргах нарны туяатай хослон маргааш бидэнд шинэ ирээдүй эхлэл байгаа болохыг сануулна. Өөдрөг үзлийн дөлийг өөрсдөө бид бадрааж чадна. Эрхэм та минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/12
Subscribe to:
Posts (Atom)