Орон нутагтаа олны танил болсон төдийгүй идэвхи санаачлага гарган тус клубыг үүсгэн байгуулсан хүний нэг бол тус сумын хоёрдугаар дунд сургуулийн математикийн багш Б.Энхжаргал юм.

“Өнөөгийн цаг үед сум орон нутагт маань хүн ардын хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулах “Болжморуудын клуб” байгуулагдсанд баяртай байгаа төдийгүй та бүхний үйл ажиллагааг дэмжин сургалт, уулзалт ярилцлага бүхнийг нэвтрүүлэг болгон орон нутгийнхаа хүмүүст хүргэх болно” хэмээн сумын Засаг дарга хэлж байв. Тэрээр клубын хаалгаар орж ирэхдээ л энэ чинь ёстой над шиг таргалаад байгаа хүмүүст тун чиг хэрэгтэй юм байна хэмээн хошигнон өгүүлж байсан юм.
Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нас залуу цус шингэн болоод ч тэр үү залууст зориулсан сургалтыг ихээхэн дэмжиж буйгаа онцлоод өөрөө төдийгүй сумын бусад залуусын хамт цагийн зөв менежментийн сургалт, ярилцлаганд оролцохоо энд дурьдаж байв. Уригдан ирсэн зочдын олонхи нь эмэгтэйчүүд ч болоод тэр үү эрүүл зохистой хооллолтын мэдээлэл бүхий гарын авлагыг ихэд сонирхон үзэж, уулзалт ярилцлагад нь ирэх тухайгаа хоорондоо ярьцгааж байх аж.
“Орон нутагт маань ирж бидэнд зориулан мэдээлэл түгээж ном сурах бичиг гарын авлагаар хангаж байгаад нь талархаж байна. Сүүлийн жилүүдэд хөдөөгийн хүн амд чиглэсэн ажил дутагдан залуучууд хотыг зориж, үлдсэн нь хар бор ажил хийн соёл боловсрол өөрийн эрхгүй үгүйлэгдэх болсон. “Болжиоруудын клуб” байгуулаг

Тийм ээ. Энд үнэхээр бүх насныханд мэдээлэл дутмаг болох нь тод харагдаж байлаа.. Хэдэн жилийн өмнө уншаад номын санд минь удаан хадгалагдсан тэр л ном минь энд цоо шинэ саяхан хэвлэгдсэн л юм шиг олон олон хүний анхаарал татан гар дамжин уншигдаж байлаа. Нэрнээсээ эхлээд эгдүү хөдөлгөм манай клубын нээлтэнд сумын удирдлагууд төдийгүй бүх насныхан сэтгэл хангалуун оролцож халуун дулаанаар хүлээн авсанд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөж байсан юм.
Энэ бүхнээс “хэрэв бид нийслэл хотдоо уг клубыг байгуулаад нийслэлийн удирдлага биш юмаа гэхэд дүүргийн засаг даргыг урьсан бол хүрэлцэн ирэх байсан болов уу, ийм олон хүмүүс сэтгэл зүрхээ зориулан оролцох байсан гэж үү” гэсэн бодол төрж байсныг нуух юун. Магадгүй өнөөдөр хотын удирдлага, хүн ам мөнгө хөлсний төлөө хэтэрхий туйлшраад, чих хатуу болж, өөрсдийн хөгжил эрүүл мэндээ орхигдуулаад ч байж болох юм. Харин хөдөө нутгийн иргэдийн амьдрал хатуу хэцүү байгаа ч монгол хүний холч ухаан бие биенээ дэмжин хамтын хүчээр ажиллаж амьдрах тэрхүү нийтэч чанар хотын иргэдээс хавьгүй илүү болох нь харагдаж байсан юм.
Нээлт маань ямар болно үйл хэрэг маань тэр зэрэгтэй үргэлжлэх нь дамжиггүй. Бага гэж гололгүй, балжир гэж ихэрхэлгүй клубын нээлтэнд хүрэлцэн ирж цаашид байнга оролцож байхаа илэрхийлсэн тэр бүхэнд баярласан талархснаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг буй зай. Мандах нарны алтан цацрагтай миний монголын мэлмий тэнүүн уужим байна.
“Болжморуудын клуб”
Н.Рэгдэнгарав
2010/06/16
No comments:
Post a Comment