Даллан дуудах өглөөний мэндийг мэдэн бяцхан жаалууд эгчээ, багшаа хэмээн дуудсаар бие биенээсээ урьдан гүйж номоо уншина. Үе үе хөөрөн гүйх хэдий ч номд дуртай багачууд энд цугласан учраас бидний үгийг да

“Хүүхдүүд маань ном уншина гээд л гүйгээд байх юм. Энэ ямар учиртай клуб бэ?” хэмэн асууж сураглан орж ирэх хүмүүс олон байна. Багачуудаараа олны танил болжээ болжморууд бид. Санаа зорилгыг минь мэдэж таньсан хүмүүс сайшаалтай хүлээн авч хүссэн номоо авч уншин танил болоод багагүй хугацаа өнгөрчээ. Номын цагаан буян гэдэг ариун юм. Дөнгөж саяхан л танилцаж байсан хирнээ байнга ном солин уншсаар хэзээний танил болсон хүмүүс надад олон байна. Тэд ч бидэнтэй эелдэг даруу, сайхан харилцаж санал сэтгэлээ илэрхийлж байсан юм.
Ахлах ангийн сурагчид маань ч дүү нараасаа бидний сургийг сонсоод төдөлгүй ирж хэрэгтэй номоо шимтэн унших боллоо. Тэд ихэвчлэн “Цагийн менежмент”, “Өглөөний хүн”, “Залуу хүний ширээний ном”, “Ажил мэргэжлийн лавлах” гээд ихэвчлэн танин мэдэхүй, хөгжил төлөвшилд чиглэсэн номыг уншиж байна.
Оройн цагаар байнга ном авч уншигчдын тоо улам бүр өсөж бидний ажил амжилттай үргэлжилж буйгийн илэрхийлэл болсоор. Сумын хоёрдугаар сургуулийн багш нар маань ч клубын ажлыг дэмжин “Болжморуудын клуб”-т математик, монгол хэл, хими зэрэг хичээлүүдээр бүх насны хүүхдүүдэд сургалт явууж байна. Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл хүүхэд багачууд төдийгүй олны хөл тасрахаа больсон газрын нэг манай клуб болж чаджээ.
“Болжморуудын клуб”
Н.Рэгдэнгарав
2010/06/21
No comments:
Post a Comment