Бид сэргэг болжморууд... Ургах нартай уралдан өглөөг угтаж, угтах ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө жиргэж яваа ирмүүн хүсэлтэй, дэврүүн зорилготой өглөөний шувуухайнууд. Та ч бас бидэнтэй цуг жиргэж, мэддэг чаддагаасаа хуваалцан, мэдээлэл зөвлөмжөө солилцон ирээдүйдээ итгэлтэй, амьдралдаа сэтгэл хангалуун өдрүүдийг хамтдаа угтаарай. "Болжморуудын клуб" хэний ч өмнө үүрээ дэлгэж үүцээ нээн, номын сайхнаар идээ засч, мэдлэгийн дээжээр бэлэг барин угтах болно.
Sunday, June 27, 2010
Эзэгтэй нарт сургалт явууллаа
“Болжморуудын клуб” 6-р сарын 22-нд "Эрүүл зохистой хооллолт-Таны амьдралын үндэс" сэдэвт уулзалт, өдөрлөгийг өөрсдийн байрандаа амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт 30 гаруй гэрийн эзэгтэй, охид, бүсгүйчүүд оролцлоо.
Энэ үеэр тэдэнд зөв хооллолтын талаар мэдээлэл авах, хүнсний ногоо ашиглан эрүүл зуушыг хамт хийх, сурах боломжийг олгсоноороо онцлог юм. Өдөрлөгийг төслийн Шарын гол дахь хариуцагч, математикийн багш Б.Энхжаргал удирдан явуулсан байна. Дашрамд дурдахад “Энэ нь “Болжморуудын клуб”-ын анхны сургалт, өдөрлөг байсан бөгөөд олон хүнд цагаа олсон, хэрэгтэй мэдээлэл, санаа сэдлийг өгч чадлаа” хэмэээн Иргэн Урнаа талархлаа илэрхийлж байлаа. Түүнтэй санал нэг, сэтгэл хангалуун байгаа хүн ч цөөнгүй харагдаж байсан юм.
Б.Ууганбаяр /2010.06.22/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment