Бүгд цагаан хувцасаар ижилссэн сэргэлэн багачууд “Гол усаа хайрлан хамгаалъя, Цэвэр орчин-Эрүүл мэнд” зэрэг уриа барьсан харагдана. Мишээл тодорсон царай нь тэдний сэтгэл хангалуун байгааг илтгэнэ. Харин цагаасаа багагүй хоцорч эхэлсэн явган аялалд бидний төсөөлж байсанчлан олон баг ирсэнгүй. Удирдамжинд нэр дурьдагдсан албан байгууллагуудын гуч гаруй хувь нь энд чадан ядан цугласан байв. Соёлын төвийн өмнөх талбайгаас гараагаа эхэлсэн аялал сумын төвөөр урсах голын эргийг даган хог цэвэрлэх ажлаар эхэллээ. Энэ үед зөвхөн түүсэн хогны хэмжээгээр нь дүгнэж байр эзлүүлэх болохыг бидний хэн маань ч төсөөлөөгүй бөгөөд цаашид авхаалж сорьсон уралдаан тэмцээн биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байсан юм.
Хот тохижуулах компаний баг бусдаасаа илүү хурдтай төдийгүй олон шуудай хог түүж байсантай хэн ч маргахын аргагүй. Түүнтэй зэрэгцэн ахмадын хорооны баг ч залуус бидэнд үлгэр дууриалал болохуйц хичээнгүйлэн хөдөлмөрлөж байсныг дурьдах ёстой. Харин цагдаагийн байгууллагын эрхэм ах нар болон эрүүл мэндийн төвийн эгч нар маань тийм ч ажилсаг хичээнгүй биш болох нь тод харагдаж байв. “Болжморуудын клуб”-ын багийн гишүүд ч илэвхитэй хог цэвэрлэж байсан ч хүүхэд насны гэнэн томоогүй зангаар хааяа нэг хөөрцөглөн наадах үе байсан юм. Гагцхүү зулай дээрээс төөнөх халуун нар хийгээд замын уртыг ямар ч залуус хөгжөөн наргиангүйгээр туулах аргагүй. Ажилч, хичээнгүй, бусдыгаа уриалан манлайлсан хүүхдүүд болжморын багт цөөнгүй байв. Бие нь жижигхэн ч бяр чадал ихтэй, найз нөхөддөө нэр хүндтэй тэр багачуудаар бид бахархах учиртай.
Хогны замаар хийсэн явган аялал маань Шаазгайтын гүүр хэмээх газарт хүрч өндөрлөн цааш явган аялалын маршрутаар голын эхэн хөвөөн дэх хэсэг мод, бургас, томоохон хад бүхий байгалийн гоёмсог нэгээхэн цогцод хүрлээ. Аль хэдийнэ үд өнгөрч халаах наран хажуу уулын бэлрүү бууж байв.
Энэ аяллын ерөнхий зохион байгуулагч сумын засаг даргын тамгын газрын хамт олон ажлаа дүгнэж хот тохижуулах компаны баг 48, ахмадын хорооны баг 42, цагдаагийн тасгийн баг 36 шуудай хог түүснээр тус тус байр эзэлсэн болохыг зарлаад болжморууд биднийг ахмад настнаасаа суралцахыг санууллаа. Ийнхүү зөвхөн түүсэн шуудайтай хогны тоогоор биднийг дүгнэсэнд урам хугарсан төдийгүй үнэн хэрэгтээ цагдаагийн баг биднээс илүү байгаагүй болохыг олон хүүхдүүд сайн мэдэж байсан юм. Шударга бус энэ үйлдлийг цөөнгүй хүүхдүүд эсэргүүцэж байсан ч бидэнд идэвхи гаргаж амжилттай оролцлоо гэсэн сэтгэл сэргээх урмын үгийг хэн ч хэлээгүй нь даанч харамсалтай. Үнэн шудрагаар дүгнэсэн бол клуб маань гуравдугаар байранд орох нь дамжиггүй л байсан юм даа.
Аяллын удирдагчид багуудын дунд хэд хэдэн хөгжөөнт тоглоом зохион явууллаа. Харамсалтай нь бяцхан болжморууд маань явдалдаа ядарсан уу аль эсвэл байр эзэлж чадаагүйдээ сэтгэл нь гундуухан байсан уу тус тэмцээнүүдэд амжилт төдий л гаргаж чадсангүй. Гэвч сэргэг болжморууд бууж өгөлгүй цаг, хүч гарган бэлдсэн хөгжөөнт тоглоомоо багуудын дунд явуулж энд цугласан олныг инээдээр хөгжөөж чадсан билээ. Явган аялал өндөрлөх шатандаа орж нэгдсэн тугийн дор буцан алхлаа. Гэвч энэ үед анх эхэлсэнтэй адил эрч хүч үгүй болж хүүхэд багачуудын дуу намсан, явдал удааширч цаанаа л нэг сэтгэл дундуур байгаа нь илэрхий байв.
Хэдий байр эзэлж чадаагүй ч бусдаасаа илүү идэвхи, санаачлага гаргаж бэлтгэн оролцсон “Болжморуудын клуб”-ын багийн хамт олныг өдрийн урт, замын хол, нарны хурцад эргэж буцалгүй сэтгэл зүрх нэгтэй оролцсонд өчүүхэн ч атугай урам хайрласан бол хүүхэд багачууд хөөрөн ийм гунигтай салан одох байсан гэж үү. Юутай ч уртаас урт гэрэлт ирээдүй биднийг хүлээж байна залуус минь, сэтгэл зүрхээрээ нэгдэн нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн та нартаа өөрийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.
“Болжморуудын клуб”
Н.Рэгдэнгарав
2010/06/19
Ямар харамсмаар юм бэ, уг нь бурмаао тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Гэхдээ нэг юмаар дуусахгүй шүү дээ зүгээрээ
ReplyDeleteШарынгол сайхан нутаг
ReplyDeleteШарынгол сайхан нутаг
Шүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сум гэлтгүй хотжилттой
Суурин гэлтгүй хөдөөтэй
Эрт галавын нэгэн үеийг
Элэг хэвлийдээ хадгалан ирсэн
Энэ түүхийн нэгэн жарныг
Энгэр цээжиндээ сийлэн бичсэн
Арван ястан цуглан эвлэж
Арван хуруугаараа бүтээн босгосон
Аймгийн дайтай нэгэн сум
Аягын чинээ нэгэн хот
Уурхайчдын өлгий нутаг болсон
Уулсын дундах бяцхан Тосгон
Буурал хангайн үргэлжлэл болсон
Бараа ихт Буянтын уулс
Шаагин урсдаг нь дурсамж болсон
Шаазгайтын голын саарин голдрил
Тойроод ирмэгц нутгийн бараатай
Тормон чулуут Хадан хошуу
Аадар бороо асгарч үзээгүй
Амгалан тайван Шиврээ нарийн
Шар цэцгийн хивсээ дэвссэн
Шарын голын ногоон нуга
Молор эрдэнийн туурайн төвөргөөнтэй
Монгол наадмын Морин толгой
Омголон эрсийн л оройд нь гарах
Онгон дагшин Дархан уул
Ирсэн бүгд нь эндээ идээшдэг
Явсан бүгд нь яараад буцдаг
Шарынгол миний нутаг
Сайхан нутгаа гэсэн
Санаа нэгтэй бидний нутаг
2010.06.23 О.Золбаяр
yamar goe shvleg ve? argaguil ene nutgiin huuhed bna daa.Boljmoruudad amjilt husie
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteШарынгол сайхан нутаг
ReplyDeleteШүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Сайхан сайхан гэвч нутаг минь
Сар жилээр уйлж байна
Шарынголынхоо урсгалтай хамт
Сайхан мэлмий нь хатаж байна.
Шаагин урсдаг байсан нь дурсамж болж
Шаазгайтын гол хайргаар шаргиж байна
Элгэнд нь нуугдсан эрдэнийн төлөө
Энгэр цээжийг нь ярж байна
Бурхантын хөндийг бурхан танихгүй болтол
Буурлын нутгийг үрс нь мэдэхгүй болтол
Будаа шиг олон уурхай нутгийн минь хөрсийг
Буцааж сэргэшгүй сэндийлж байна
Мал биш машин бэлчдэг болжээ нутагт минь
Машин машиндаа механикжсан техник урамддаг болжээ
Монгол наадмын Морин толгойд минь мөдхөн
Морьдын төвөргөөн биш моторын дуу хангинах вий дээ
Тэнгэр дуугарахад голын хор арилдаг гэж
Тэсэн ядан хүлээдэг байлаа багадаа
Бүлээн урсгалт голдоо сэлэхээр
Бургастын шугуйдаа яардаг байлаа
Тэгтэл одоо тэнгэрийн дуунаас түрүүлж
Техникийн дуу нүргэлдэг болжээ
Умбаж байсан голын минь урсгал
Улаан хоормогоор эргэлдэхболжээ
Амгалан тайван Шивэртийн хөндийд хүртэл
Алтны сургаар онгичоод эхэлж
Харь зүгийн доншуулагчид ч ирэх юм
Халх түмний минь үрс ч цугларах юм
Иргэншил өөр угсаа ондоо ч
Ирсэн зорилго нь үл ялгагдана
Хангайн минь хишгийг хэдий хүртэвч
Ханаж цадахаа мэдэхгүй юм даа
Дархан уул минь нулимсаа барж
Тахихаас нааш ивлэхээ больж
Өврөөс нь ивлэдэг байсан тэр рашаан
Өнө эртний дурдатгал болж.
Алтыг нь аваад авдрыг нь хаялгүй
Авч үлдэе энэ нутгаа
Сайхаан сайхан гэхдээ миний нутаг
Санаа нэгтэй бидний нутаг.
2010.07.01 О.Золбаяр
xoorxon shvleg bna. zoloo chi shvv...
ReplyDeleteZolood bayar hvrgie estoi goe shvleg bna.3-r hesgiig hvleej bna.
ReplyDeleteСайн байна уу? Нутгийн ард иргэд минь
ReplyDeleteНутгийнхаа үйл явдлыг ингэж түгээж байгаад маш их баяртай байна. Та бүхний энэ хйиж буй үйлс улам дэлгэрэх болтугай. Сайхан Шарын гол нутгаа байгалийн сайхнаар нь өргөжүүлж хөгжүүлье. Нутгийн бүх иргэддээ сайн сайхан бүхнийг хүсье.
Sain bn uu.Boljmoriin clubiin egch naraa goy blog bolson bn bayar hurgie. ta 2toi yaj holboo barih we id-gaa ugch boloh uu
ReplyDeletesain uu, comment bichsend bayrlalaa. Bidentei
ReplyDeleteuuganaa_msky@yahoo.com
regden_2009@yahoo.com haygaar, mun zuvluhtei
adiyasurene@yahoo.com haygaar holbogdoj bolno.
Тиймээ миний нутаг үнэхээр сайхан
ReplyDeleteТэр гэж хэлэхийн аргагүй үлгэрийн нутаг
Анд минь чи дэндүү үнэн хэлжээ
Аяа чамтай би барьцах гээгүй юм шүү
Ай даа чиний бичсэнийг уншаад сэтгэл хөдөлсөндөө
Аргагүй сайхан нутгаа санан санан бичлээ
Ангийн андын минь хэлсэнээр
Аймгын дайтай миний сум
Буурал дээдсийн минь хэлсэнээр
Буян хураасан бидний нутаг
Үнээн үнэн миний сум
Үгээр хэлэхийн аргагүй
Баялагаар дүүрэн байсан
Баярхах зүйлтэй ч байсан
Харин эгэлгүй арвин тэр эрдэнэсийг нь
Хаа сайгүй ухаж сэндийчсээр
Бахархах зүйлгүй болгох нь миний нутгийг
Буянгүй болгох нь миний нутгийг
Уг нь миний Дархан Хайрхан
Улбаа ихтэй Хөх Тэнгэр
Ургийн дээд Чингис Хаан
Удмын хойч үе бидэндээ тэр баялагийг
Хайрлаж хамгаалж яваарай гээд
Харамлан харамлан л үлдээсэн байлтай
Хэцүүдсэн үедээ хэрэглээрэй гэж
Хамаг эрдэнээ нуусан бололтой
Гэтэл эрх мэдлийг худалдаж авсан
Гэмгүй царайлсан шуналт сэтгэлтнүүд
Ард түмнийгээ үгээрээ хуурч
Алтан нутгийг минь зарж идэж байна
Энэ гайтай явдал нь миний Шарын голыг
Эргээд тойрч гарсангүй ээ
Үндэс юугий нь ч үлдээлгүй
Үртэс ч үлдээлгүй дайрсаар байна
Нам ч гэнэ үү бүлэг ч гэнэ үү тэр этгээдүүд
Нэг баган доор бөөнөөрөө нуугдчихаад
Нээх их юм хийчихсэн юм шиг
Наргиж цэнгэсээр миний эх орныг
Хэдхэн халтар мөгөний төлөө
Хайр найргүй зарж үрж байна шүү дээ тэд
Харин тэр халтар мөнгөө
Хувь амьдаа л зориулахаас биш
Өвөг дээдэс шиг минь
Өвлүүлэн үлдээж чадах ч үгүй
Эх дэлхий ээж шиг минь
Энгэр цээжиндээ нуун залгамжилж чадах ч үгүй
Аман дээрээ бидний төлөө гэх
Арчаагүй сэтгэлтэй тэр хүмүүс
Алтан хэвлийтэй миний нутгийг
Аар саар зүйлээр хэмлэн идсээр байна
Харин бид тэдэн шиг үгээр биш
Хийх үйлдлээрээ үлгэрлэн
Хайртай Монгол орноо
Хамгаалах цаг иржээ залуусаа
Эрэлхэг зоригтой нутгийн минь үрс
Энгүй сайхан Шарын голоосоо эхлэн
Эх орноо хамгаалах их үйлсэд
Эвлэрэн нэгдэх хугацаа болжээ андуудаа
Ийм нэгэн сэтгэлтэй Хайрхан уулын нэгэн бүсгүй
Итгэл найдвараар дүүрэн явдаг гэдгийг
Ариун сайхан Дархан хайрханыхаа
Ард түмэндээ дамжуулан уриалан дууаж байна
Шарын голчуудаа
Алдаа дутагдал их байж болох ч
Азай буурлууд минь зөвлөн засаж
Алдрай үрсээ дагуулан явна гэж
Алаг зүрхэндээ найдаж байна
shulgiinhee 3r hesgiig oruullaa 2-r hesgees hoish 3 sar bolson bn shu
ReplyDeleteoruulaa gej bga ym uu tegj bgad oruulnaa ehleed shulgee bichih heregtei kkk
ReplyDeleteШарынгол сайхан нутаг
ReplyDeleteШүрэн галын дөлт
Шар хар алтны нутаг
Галын бурхнаа голомт бүр нь тахидаг
Газрын эрдэнээ хүн бүр нь түшдэг
Шүрэн галаа айл бүр нь шүтдэг
Шарынголоо бид бүхэн хайрладаг
Дассан газрын минь даавуу зөөлөн
Дархан хайрханы минь чулуу зөөлөн
Дарсан эрдэнийх нь зулай нь зөөлхөн
Доншуучлаад ирсэн бүхэнд даанч зөөлөн
Хар алт нь ивээдэг ерөөлтэй нутаг
Шар алт нь шархлуулдаг хараалтай нутаг
Нүүрс дагасан бидний
Нүргээнт энгийн амьдрал хумигдсаар байна
Алт дагасан нинжагийн
Амь дөрлөсөн амьдрал тэлсээр байна
Байрнаасаа хөдөлсөн чулуу
Гурван жил зовдог шиг
Байдгаар нь эргүүлсэн хөрс минь
Гучин жил зовох байх даа
Гол байсан газар горхи болжээ
Горхи байсан газар сайр болжээ
Уул байсан газар тал болжээ
Тал байсан газар нь там болжээ
Мод байсан газар хад болжээ
Мал байсан газар машин болжээ
Ухаад хаясан тэр шороо нь
Унасан газар минь шүү дээ
Урсгал нь ширгэсэн тэр гол нь
Угаасан ус минь шүү дээ
Унагаад орхисон тэр мод нь
Утсан чинээ нутгийн амь шүү дээ
Эрдмийн хэт цахивал хөгжлийн оч цацармой
Эхлэлийг нь нэг тавибал дэвшлийн гал бадармой
Эндээс л бид бүгдийг эхэлсэн
Эх нутгийнхаа өвөрт торнисон
Үүрээ орхисон болжморууд нь
Өссөн үүрэндээ ирэх цаг болж
Үүдээ дэлгээд нутаг минь та
Өөдөсхөн үрсээ угтаж аваарай
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Санаа зорилго нэгдэх болтугай
Сайхаан сайхан миний нутаг
Сэтгэл татам төрсөн нутаг