Wednesday, June 30, 2010

“Болжморуудын клуб”-т нар эрт манддаг...

“Ном надад хаан ширээнээс илүү үнэ цэнэтэй” хэмээн эртний Грекийн нэгэн хаан дуу алдан хэлсэн байдаг. Өглөө бүр 6 цагаас хаалгаа онгойлгож “Болжморуудын клуб”-ын бяцхан номын сан хаалгаа нээнэ.

Анх бид эрүүл хооллолт, залуучууд ба боловсрол, хүүхэд багачууд, англи хэл дээрх ном гэсэн дөрвөн чиглэлээр 40 орчим номтой байсан бол одоо аль хэдийн хүмүүсийн хандив, түр уншуулахаар өгсөн номнуудтайгаа нийлээд хоёр дахин өсөж 80 орчим номтой болоод байна. Өхөөрдөм жаахан хүүхэд багачууд, шижигнэсэн эрч хүчтэй залуучууд, хижээл насны багш, эмч нар ч гэсэн манай номын сангаар бага гэж гололгүй үйлчлүүлж эхлээд байгаа. Өдөрт дунджаар 30 орчим уншигч манай номын санд суудаг, одоогийн байдлаар давхардсан тоогоор танхимаар 400 орчим, гэрээр ном 130 орчим уншигч номын сангаар үйлчлүүлэн албан ёсоор бүртгэгдээд байна.


“Хүүхэд багачууд бол дэлхий ертөнцийн амьд цэцэг юм”

Хүүхэд багачуудын цангисан инээд, баяр хөөр, дуур хуур манайд тасрахгүй үргэлж тэдний сайхан энергээр цэнэглэгдэж байдаг. Хааяа зарим нэг нь “Анай ам цангаад байна?, бие засмаарбайна?, шаар авч тогломоо байна? яах вэ хэмээн нүдээ бүлтийлгэн ороод ирнэ шүү дээ. Хичнээн хөөрхөн гээч, Яг л ээж, аавдаа эрхэлж байгаа юм шиг. Тэд маань ном уншихдаа их сайн. Үлгэрийн номоо өөрсдөө гэрээсээ авч

ирэн цуглуулж, ээлжлэн уншдаг. Үнэхээр сайн хүүхдүүд байгаа биз. Тэднийг зохицуулахаас өөр аргагүй болж байгаа юм даа. Манайх нээлтээрээ өлгөсөн шаарнаасаа өгсөөр байгаад бараг л дууссан даа хөөрхий. Би тэдэндээ их хайртай. Ялангуяа надад хоёр хөөрхөн 4-ээр ангид элсэн орох гэж байгаа бүжиглэх, дуулах авъяастай сэргэлэн Хүслэн, Хүслээ гэж хоёр дүү минь бий. Номын сангынхаа номнуудыг дугаарлан, тэмдэглэж өдөр бүр шалган бүртгэж нилээн номын санчийн ажлыг сайн хийж байгаа шүү. Миний хоёр дүү хөөрхөн номонд хайртай, биендээ ахадсан ухаантай хэрсүү сайн хүүхдүүд. Тэднийг маань сайхан гэрэлт ирээдүй угтаж байгаа нь нүднээс нь харагддаг. Надад Хүслэн, Хүсээ хоёр маань гараар хийсэн бугуйвч, бөгж бэлэглэсэн. Өө. Дотор нь байсан чу

хал зүйлийг мартах гэж байна? Юу байсан гээч?

Ууганбаяр эгчдээ

Хүүхэдбидэнд ухаан өгөхийг хичээдэг

Хөөрхөн өхөөрдөм Ууганбаяр эгч минь

Даруухан зангаараа бусдын хайрыг татсан

Далай мэт уудам сэтгэлт эгч минь

Миний хүслийг биелү

үлж өгсөн та

Магад бурхныг ч хүслийг биелүүлэх хүн

Бурхнаас бидэнд заяасан

Барбинаас үзэсгэлнтэй эгч минь

Номын сан гэдэг бол

Нарны гэрлийг л өөртөө шингээсэн

Нарт ертөнцийн алтан танхим

Намайг өөртөө татсан нэгэн гайхамшиг

Хайрт эгч таныхаа хүслийг бид

Хөх тэнгэрт дүүлэн нисүүлэхсэн

Хорвоо дэлхийн аз жаргал сайн сайхан бүхнийг

Харамгүй сэтгэлтэйгээ хослуулан тандаа бэлэглэх юмсан.

/Ийм гоё шүлэг байсан/

Эдгээр хүүхдүүд маань биднийг явсны дараа клубынхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэн цааш нь авч явахын тулд ах эгч нартаа туслан ажиллах нь тодорхой харагддаг. Та нарыг явахаар яана даа? “Болжморуудын клуб” хаагдахгүй биздээ гэж хүүхдүүд маань санаа зовсон байдалтай их асууна. Үгүй цааш нь Энхээ багш нь, ах эгч нар үргэлжлүүлнэ та нар, дуртай номнуудтай унших боломжтой гэхээр бүгд л бөөн баяр


болон хөөрцөглөнө. Нээрээ жижигхэн найз нар маань надаар үлгэр яриулах их дуртай, анай гараад ир, гараад ир үлгэрээ сонсмоор байна хэмээн шалж гарна шүү дээ. Нэг, нэг гэсээр байгаад 4, 5 үлгэр уншуулж авна. Тойрж суучихаад томоотой гэгч нь сонсох нь үнэхээр хөөрхөн. Манай гол үйлчлүүлэгчдийн нэг хэсэг нь яах аргагүй 5-12 насны дэггүй жаалууд маань эзэлдэг. Ийнхүү манай номын сан өдөр бүр баяр хөөр, эрдэм мэдлэг, ухаан цалгин хүүхэд, залуучуудын маань оюунаа тэлэн чөлөөт цагаараа ирж ном унших, хичээлээ давтах хамгийн дуртай газрын нэг болоод байгаа. Бид ч гэсэн тун баяртай байгаа. Инээд баясал цалгиж, баяр хөөр далласан шинэ өглөө бүр биднийг дуудан урам зоригтойгоор сэрээж, угтах ирээдүйн дурсамжийг маань аз жаргалаар мялаан сүлэлдэж, сэргэг хөөрхөн болжморууд тал, талаас цугларан улам тод, хөгжилтэйгээр жиргэсээр байна. “Болжморуудын клуб”-т өглөөний нар түрүүлж манддаг...

“Болжморуудын клуб” Б.Ууганбаяр /2010.06.29/

2 comments:

  1. ene neeree huurhun clubiin huurhun blog boljee

    ReplyDelete
  2. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачлагаар Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан бүтээсэн " Монгол найргийн сувдан эрих"номын нээлтийн үйл ажиллагаан дээр монголын нэрт яруу найрагч Д.Нямаа,Д.Цоодол,Ш.Дулмаа,Г.Мөнхцэцэг,М.Билэгсайхан,Б,Дашзэвэг,Х.Сүглэгмаа,жүжигчин Равдан нартай зэрэгцэн тэдний уран яруу найраг шүлгээс уншиж,уралдаж,өрсөлдөж бас тэдний гараас шагнал гардан авч байгаа " Болжморуудын клуб"-ийн ахлагч багш Б.Энхжаргал,багш Л.Оюундэлгэр,оюутан Н.Рэгдэнгарав,мөн асуулт хариултын тэмцээний ялагч багш З.Тунгалаг та нарыг хараад би үнэхээр бахархаж, баярлаж бас атаархаж суусан шүү.Болжморуудаа та нар үнэхээр сэргэг, бас оюунлаг хүмүүс юмаа.Та бүхэнд амжилт хүсье.
    Сэргэлэн болжмор жив жив
    Сэтгэж бодох нь яв цав.
    2010 06.26 Шарын гол.

    ReplyDelete